Ц.Идэрбат: Дэлхийд хоёр улсад CAT-1 өвчний вакцин үйлдвэрлэж байна

Монголын Оюутны спортын VII наадмын шатрын тэмцээн өнөөдөр “Зууны шатар” клуб дээр эхэллээ. Тус тэмцээнд 19 их, дээд сургуулийн 77 тамирчин оюун ухаанаа сорьж байна.
Тэмцээн 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд гурван өдрийн турш болж, медалийн эзэд тодорно. Шатрын спортын Олон улсын мастер цолтой 3 шатарчин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний хуваарийг танилцуулъя
- Эхний өдөр баасан гарагт I болон II дугаар өрөг
- Бямба гарагт III, IV, V дугаар өрөг
- Ням гарагт VI, VII өрөгийн тоглолтууд явагдана





















