
Ахмадууд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг удаа дараа шаардаж буй. Тэгвэл тэдний тавьж буй шаардлага тэтгэврийн доод хэмжээг 1 сая төгрөгөөс 1.5 сая төгрөг болгох гэсэн байр суурьтай байгаа аж. Уг асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир өнөөдөр /04.09/ уг асуудлаар ахмадуудтай уулзлаа.
Тэрбээр “Тэтгэвэр бодох сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1 сая 404 мянган төгрөгөөр хязгаарласныг 2.4 сая төгрөг болгон нэмэгдүүлэхэд шаардагдах 353.8 тэрбум төгрөгийг ирэх жилийн улсын төсөв эсвэл төсвийн тодотгол хийгдэхэд УИХ-д оруулж Засгийн газарт өргөн барина. Ингэхэд 353.8 тэрбум төгрөг шаардагдахыг тооцоолон гаргасан байна. Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн төсөлд 2028 онд төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг замаар итгэлцүүрээр батлагдсан байгаа. 140 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг шударгаар тогтоох ажил тус яамны хийх нэгдүгээр ажил.” гэж танилцууллаа.
Ахмадуудын хэлж буйгаар 330 гаруй хоног уг асуудлыг шийдвэрлүүлэхээр жагсаж байгаа аж. Тэд тэтгэвэр нэмэгдүүлэх хоёр боломж бий гэж харж байгаа бол тухайн шаардлагад нэгдүгээрт цахилгаан дулааны үнийг үндэслэлгүй нэмж ард иргэдийг хохироосон, хоёрдугаарт байгалийн баялаг Оюу Толгойн гэрээ хэмээн тайлбарлав.
Тус уулзалтад оролцож буй ахмад настан “Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгоё гэж байгаа нь амьжиргааны түвшин дээшлүүлэх, бодит байдалд хүргэе гэсэн зорилгоор жагсаал цуглаан хийсэн. Та бүхний гаргаж буй шийдвэр хэтэрхий удаан, хол байна.” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Мөн тэтгэврийг 1 сая төгрөгөөс 1.5 сая болгоход улсын төсөвт 4.6 их наяд хэрэгтэй гэтэл манай улсад энэ төсөв санхүү байна уу гэдгийг Их Хурлаар ярьж шийднэ гэв. Ахмадууд жагсаал, цуглаан хийж буй нь НДШ төлдөг 1.3 сая иргэний Нийгмийн даатгалын санд итгэх итгэл нь буурчих вий гэж болгоомжилж байна гэсэн юм.
М.Солонго








