Ханиалга өдөөх, амьсгалын зам цэвэршүүлэх төхөөрөмж хандивлажээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой өргөдөл, гомдлыг УИХ-ын ёс зүйн байнгын хороо өнөөдөр /2026.04.07/-ны өдөр хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаан хойшилсон билээ. Тэгвэл тус асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара тайлбар хийлээ.
“Ёс зүйн байнгын хороо ирсэн хүсэлтүүдээ эрэмбэлээд хэлэлцэх ёстой байтал зүгээр л троллуудын албан мэйл хаягаас бичсэн өргөдлүүд байгаа юм ийм зүйлийг өргөдөл гээд авч болдог юм уу?
Өөрөөр хэлбэл сошиалын сэтгэгдлээс дутахааргүй зүйлээр хүн харахад 48 гомдол гэж байгаа юм олон гомдлоор намайг айлгах гээд байгаа юм уу. Ёс зүйн байнгын хороо хэний захиалгаар, хэний эрх ашгийн төлөө ажиллаж байгааг хараад би гайхаж байна” гэлээ.







