
Олимпиад 2026 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн олимпиад нь улсын математикийн олимпиадын 5 удаагийн аварга, 3 удаагийн мөнгөн медальт, хошой уран бодолтын шагналт, шатрын спортын дэд мастер, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ Б.БАЯРЖАРГАЛ-ын нэрэмжит гэдгээрээ онцлогтой юм.
Олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 164 суралцагч, 64 багш мэдлэг оюунаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:
9-10-р ангийн сурагчдын E ангилалд:
Алтан медаль-Б.Дэлгэрмөрөн /Хөвсгөл аймаг, Дэлгэрмөрөн сургууль/
Мөнгөн медаль-Н.Залуудай /НЕБ-ын 14 дүгээр сургууль/
Мөнгөн медаль-А.Гоомарал /Орчлон олон улсын сургууль/
Мөнгөн медаль-О.Жавхлантөгс /НЕБ-ын 11 дүгээр сургууль/
Мөнгөн медаль-У.Азбаяр /НЕБ-ын 1 дүгээр сургууль/
Хүрэл медаль-Д.Долгор /Хөвсгөл аймаг, Дэлгэрмөрөн сумын ерөнхий боловсролын сургууль/
Хүрэл медаль-Б.Уранбат /НЕБ-ын 11 дүгээр сургууль/
Хүрэл медаль-Б.Эгшиглэн /НЕБ-ын 11 дүгээр сургууль/
Хүрэл медаль-Б.Жаргал /Сант сургууль/
Хүрэл медаль-Ө.Номин-Эрдэнэ /Баянхонгор аймаг, Төгс Алгоритм сургууль/
Хүрэл медаль-Б.Билгүүн /НЕБ-ын 11 дүгээр сургууль/
Хүрэл медаль-М.Номгон /Сант сургууль/
Хүрэл медаль-А.Ану /Шинэ Монгол сургууль/
Хүрэл медаль-Х.Тэмүгэ /Дархан-Уул аймаг, Монгол Оюу сургууль/
11-12-р ангийн сурагчдын F ангилалд:
Алтан медаль-С.Манлай /Сант сургууль/
Мөнгөн медаль-А.Ану /НЕБ-ын 11 дүгээр сургууль/
Мөнгөн медаль-Б.Төвшиндалай /НЕБ-ын 11 дүгээр сургууль/
Мөнгөн медаль-Ч.Төрболд /НЕБ-ын 1 дүгээр сургууль/
Мөнгөн медаль-Е.Нартулга /Төв аймаг, Цонжин кибер боардинг сургууль/
Мөнгөн медаль-М.Амин-Эрдэнэ /Шинэ үе сургууль/
Хүрэл медаль-О.Түвшинбаатар /Эрхэт эрдэм сургууль/
Хүрэл медаль-Б.Төрбат /НЕБ-ын 11 дүгээр сургууль/
Хүрэл медаль-Н.Болор /Эрдмийн хишиг сургууль/
Хүрэл медаль-Д.Хүслэн /Сант сургууль/
Хүрэл медаль-М.Тэмүгэ /НЕБ-ын 1 дүгээр сургууль/
Хүрэл медаль-Т.Жавхланзаяа /Баянхонгор аймаг, Төгс Алгоритм сургууль/
Хүрэл медаль-Б.Батзориг /НЕБ-ын 11 дүгээр сургууль/
Хүрэл медаль-Т.Билгүүнгэрэлт /Эрхэт эрдэм сургууль/
Хүрэл медаль-Б.Чингүүн /Олонлог төв сургууль /
Хүрэл медаль-Ч.Чингүн /Сант сургууль/
Багш нарын Т ангилалд:
Алтан медаль-Э.Эрдэнэбилэг /Эрхэт эрдэм сургууль/
Мөнгөн медаль-Р.Доржзовд /Орхон аймаг, Эрдмийн сан сургууль/
Мөнгөн медаль-П.Амгаланбаатар /Хөвсгөл аймаг, Эрдмийн далай сургууль/
Хүрэл медаль-Д.Хосбаяр /НЕБ-ын 11 дүгээр сургууль/
Хүрэл медаль-Б.Мөнхтулга /НЕБ-ын 1 дүгээр сургууль/
Хүрэл медаль-Ч.Баянбат /Хөвсгөл аймаг, Дэлгэрмөрөн сургууль/ нар тус тус шалгарлаа.


Бодлого дэвшүүлэх, бодолт хийлгэх, засалт хийх, бодлого хамгаалалт, дүнг мэдээлэх ажлыг Монголын Математикийн Олимпиадын Хорооноос шударга, нээлттэй, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулан ажиллалаа.












