
Шинээр байгуулагдах Н.Учралын засгийн газрын гишүүдийг томилж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулах процесс үргэлжилж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийллээ.
“Дэлхийн 90 гаруй оронд Ормузын хоолой, Ираны нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны нөхцөл байдал маш хүнд байна. Засгийн газар Аж үйлдвэрийн салбарыг толгойлж байгаагийн хувьд шатахууныг тасалдуулахгүй байх дээр онцгой анхаарч байна.
Өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 42 хоногийн нөөцтэй, дизель түлш нэг сарын нөөцтэй байна. Энэ жилдээ багтаад 150 мянган метр кубийн багтаамжтай агуулах савыг ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байгаа бол ирэх жил 140 мянган метр кубийн багтаамжтай агуулах савыг ашиглалтад оруулах болно. Одоогоор Улаанбаатар төмөр зам”-ын вагонд газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирэн өртөө зөрлөгүүд дээр хадгалж байна. 2028 ондоо багтаад гурваас зургаан сарын нөөц хадгалах нөөцийн савыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.







