
АНУ-Израилын агаарын цохилтод Ойрх Дорнодын хамгийн өндөр гүүр өртжээ
АНУ-Израилын Ираны Альборз мужийг Караж хотод баригдаж буй B1 гүүрэнд үзүүлсэн цохилтын улмаас багадаа 8 хүн амь үрэгдэж, 95 хүн шархаджээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр цохилт үзүүлэх үеэр иргэд Байгаль орчны өдрийг тэмдэглэхээр B1 гүүрний доор болон голын эрэг дагуу олноор цугласан байжээ.
Нийгмийн сүлжээнд цацагдсан бичлэгүүдээс дэлбэрэлтийн чанга дуу чимээ гарахтай зэрэгцэн гүүрний эргэн тойронд тоос шороо маналзаж, айж сандарсан иргэд нуугдах газар хайж сандчиж байгааг харж болох юм. Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи X нийгмийн сүлжээнд, “Иргэний дэд бүтцэд цохилт үзүүлж буй нь дайсны тал ёс суртахууны уналтад орж, айж сандарч буйг харуулж байна.” гэж бичжээ.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээнд цохилтод өртсөн гэх гүүрний бичлэгийг нийтэлж, Иран үүнээс ч их хор хохирлыг амсах болно гэжээ. Түүний нийтэлсэн бичлэг дээрх гүүр нь Ойрх Дорноддоо хамгийн өндөрт тооцогддог B1 гүүр мөн эсэх нь тодорхойгүй байна.








