
Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэхэн Ерөнхий сайд Н.Учралын талаар:
“Намын үзэл баримтлал бие биедээ дуртай дургүй гэдэг зүйлээ хойш тавиад Монгол Улс хөгжих үү үгүй юу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Учралын хувьд энэ боломж байгаа гэж харж байна. Ерөнхий сайдын хувьд үндсэн хуулиар олгогдсон бүтэн боломж байгаа. Яаж тунг нь тааруулах уу, яаж улс засаглах уу гэдэг гагцхүү намын дарга, Ерөнхий сайдын хэнтэй ч үл хуваалцах өөрийнх нь бүрэн эрх. Өөрийнхөөрөө байж чадвал Н.Учрал олон зүйлийг шийдсэн түүхэн Ерөнхий сайд байна. Өөрийнхөөрөө байж чадахгүй бол утсан хүүхэлдэй л болно” гэв.
Харин УИХ-ын даргын суудлын талаар:
Улс төрийн намуудтай өмнө нь ярьж байсан зүйлээ үнэлээд дараагийнхаа хүнийг ч, Монгол Улсын парламентыг ч эвгүй байдалд оруулахгүйн тулд нам бус болгоод УИХ-ын дарга гэдэг хүнийг спикер болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуралдаан удирддаг хүн шүү дээ. Манайд л нэг ийм дарга шиг болчихсон болохоос биш. Түүнээс 126 хүний л нэг. Тэр хүн бол зүгээр л хуралдаан зохион байгуулдаг хүн.
Үүнийг би 126 гишүүнтэй болж үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж байх үедээ Г.Занданшатар даргад “Сандлуудыг өөрчилье, гишүүн бүхэн урдаа микрофонгүй, илүү итгэлцээний зарчимтай байя” гэдэг зүйлийг хэлж байсан. Харамсалтай нь тухайн үед сонгууль дөхчихсөн байсан учраас энэ зохион байгуулалтыг хийж чадаагүй. 76 гишүүнтэй 126 гишүүнтэй холимог тоготолцоотой парламент өөрөө соёлын асар том өөрчлөлтийг авчирсан.
Тийм учраас УИХ-ын даргад нэр дэвшиж буй хүмүүс шуналаа хойш татаад, том агуулгаа хараад, маргааш гарч болзошгүй эсрдлээс гарахын тулд одоо хамтдаа алхая.







