
Лигийн 10 дахь цомоо өргөх үү, шинэ аварга төрөх үү гэдгийг харуулах цуврал өнөөдөр эхэлнэ
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн аваргын төлөөх цувралын эхний тоглолт өнөөдөр “М Банк” аренад 19:10 цагаас эхэлнэ. 2025-2026 оны улирлын аваргын төлөө “Хасын Хүлэгүүд”, “Сэлэнгэ Бодонс” багууд өрсөлдөхөөр олон давааг давж, энд хүрч ирээд буй.
“Хасын Хүлэгүүд”-ийн хувьд сүүлийн хоёр улирал дараалан Үндэсний дээд лигийн аваргын цомыг өргөөд байгаа. Харин “Сэлэнгэ Бодонс” баг анх удаа лигийн финалд шалгараад байгаа нь энэ юм. Тэгвэл “Хасын Хүлэгүүд” баг аварга авбал гурван жил дараалан лигийн будагтай талбайд түрүүлэн, 10 дахь цомоо өргөнө.
Харин “Сэлэнгэ Бодонс” баг дээд лигийн анхны аваргын цомоо өргөж аваргуудын эгнээнд багтах эсэх нь өнөөдөр эхэлж буй цувралын тоглолтын явцаас шалтгаална.
Мөн лигийн аваргын төлөө шалгарсан хоёр баг “BCL ASIA” буюу Азийн аваргуудын лигт тоглох эрхээ авна.








