
Босни ба Херцеговина түүхэндээ хоёр дахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-д шалгарав
Өнгөрсөн мягмар гарагт Босни ба Херцеговина улсын шигшээ баг Италийн шигшээ багтай хийсэн тоглолт 1:1 харьцаатай дуусаж, торгуулийн цохилтоор Босни ба Херцеговина улсын шигшээ баг хөлбөмбөгийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч, хөгжөөн дэмжигчид болон нутаг нэгтнүүдийнх нь баяр бахдалыг төрүүлсэн үйл явдал болжээ.
Босни ба Херцеговина улсын хөлбөмбөгийн шигшээ багийн хувьд түүхэндээ хоёр дахь удаагаа ДАШТ-д шалгарч байгаа юм. 40 настай Эдин Джеко ахлагчтай Босни ба Херцеговина улсын шигшээ баг B хэсэгт Канад, Катар, Швейцарын шигшээ багуудтай тоглохоор таарчээ.
Дэлхийн аваргын 4 удаагийн аварга Итали улсын шигшээ багийн хувьд Босни ба Герцеговина улсын шигшээ багт хожигдсоноор ийнхүү ДАШТ-ийг 3 дахь удаагаа өнжих гэж байна.
Видео мэдээ үзэх линк:








