Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Тегеран АНУ, Израилын иргэдэд цохилт үзүүлнэ хэмээн мэдэгдэв
Ираны Исламын Хувьсгалчдын Гвардийн Корпусын Дэд хурандаа Ибрахим Золфагхари өнгөрсөн ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ болон Израилын зүгээс Ираны жирийн иргэдийн амьдардаг орон байр, хотхон, хорооллуудад цохилт үзүүлсээр байгаа тул Тегеран мөн ялгаагүй АНУ, Израилын иргэдийн орон байруудыг бөмбөгдөнө гэжээ. Уг мэдэгдлээрээ Тегеран Ойрх Дорнодод амьдарч буй АНУ болон Израилын зэвсэгт хүчний болон улс төрийн албан хаагчдын эсрэг цохилт үзүүлэхээ анхааруулж байгаа аж. Ираны дайн хоёр дахь сар луугаа орж, олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өссөн үр дагаврыг дэлхий даяараа амсаж байна.








