Францын Сангийн сайд Ролан Лекюр өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Персийн булан дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн 30-40 хувь нь гэмтэж эсвэл устсан нь газрын тосны хямрал үүсэх гол шалтгаан болсныг онцолж, үүнээс болж газрын тосны зах зээл дээр өдрийн 11 сая баррелийн хомсдол үүссэн гэжээ.
Түүний хэлснээр Ираны агаарын цохилтуудын улмаас Катар улсын байгалийн хий үйлдвэрлэлийн салбар нийт хүчин чадлынхаа 17 хувийг алджээ. Тэдгээрийг бүрэн нөхөн сэргээж, үйл ажиллагаа нь ахин эхлүүлэхэд ойролцоогоор 3 жил шаардагдах аж.
Өнгөрсөн лхагва гарагт Тегеран Персийн булангийн зарим орнуудад агаараас цохилт үзүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Бахрейнд агаарын довтолгооны дохиолол лхагва гарагийн өглөөнөөс эхлэн дуугарсан бол Кувейт улс Ираны хэд хэдэн дроныг замаас нь устгасан гэжээ.
Мэдээллийн албан ёсны түнш AP News








