УИХ-ын чуулганаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн заалтуудыг дэмжих эсэхийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.
Тэрбээр “Миний хувьд парламентын дархлааг дэмждэг. УИХ-ын гишүүдийн ёс зүйг хуульчилбал коммунизм эргэж ирнэ. Олон улсад ёс зүйгээр хэмждэг улс Хойд Солонгос л байна уу даа. Харин гишүүн гэмт хэрэгт холбогдсон, хууль зөрчсөн тохиолдолд эгүүлэн татна гэх агуулгыг нь авч үлдэж болно” гэлээ.
Мөн тэрбээр аливаа намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчмыг зөв гэж боддогоо илэрхийллээ.







