
Л.Оюун-Эрдэнэ: “Хонгилын түлхүүр” эрх мэдэлтнүүдийн гарт байгаа…
Өчигдөр (2026.03.11) Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт зочноор уригдан оролцсон. Түүний Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагын бие даасан байдалтай холбоотой сэтгүүлчийн асуултуудад дараах хариултыг өгөв.
-Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагын бие даасан байдалтай холбоотой ноцтой асуудлууд яригдаж байна. Нэг жишээ нь нэгэн уулзалтын үеэр “сэтгүүлчийг хорих эсэх” асуудал яригдсан тухай мэдээлэл гарсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, мөн тухайн үед Засгийн газрын гишүүн байсан Ж.Энхбаяр нарын нэр дурдагдсан гэх яриа бий. Энэ талаар ийм яриа үнэхээр болсон уу?
-Уулзалт болсон нь үнэн, харин Ж.Энхбаяр тухайн үед байгаагүй. Мөн энэ нь “хонгилын систем” гэж яригддаг үзэгдлийн нэг жишээ. “Үндэсний аюулгүй байдал” гэдэг нэрийн дор гүйцэтгэх засаглалд харьяалагддаг хууль хяналтын байгууллагуудад нөлөөлөл үзүүлэх явдал гардаг. Үүний нэг жишээ нь Н.Өнөрцэцэгийн хэрэг гэж дурдсан.
Тухайн асуудлууд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарт ч урьдчилан мэдэгдэлгүйгээр “үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл задруулсан” гэх шалтгаанаар эхэлдэг. Харин дараа нь асуудлыг тодруулахад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хорих чиглэл өгсөн” гэх тайлбар гарч ирдэг байна.
Энэ асуудал зөвхөн Н.Өнөрцэцэгийн хэрэг биш үе үеийн Ерөнхийлөгчдийн үед ч иймэрхүү асуудал гарч байсан. Миний бодлоор цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж зарчим хэлбэлзэж болохгүй гэж боддог.
Түүний хэлснээр ийм тогтолцоог зогсоох амар биш. “Хонгил” гэж яригддаг системийн “түлхүүр” нь тодорхой эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын гарт байдаг гэж тайлбарладаг. Гэхдээ үүнийг ганц хүний асуудал гэж ойлгож болохгүй, системийн шинжтэй асуудал гэж үзэх хэрэгтэй гэдгийг онцоллоо.
М.Солонго









Данх өмхийчацгаар улс төр хийхгүй шүү. танай гэр бүлийн баас зөөдөг байсан хувийн Шитгүүлч чамд 00ийн цаас шиг шоронруу хаягдаж жангаа ч дутуу идсэн наа рицидив авгайг одоо тайван амьдруул. 15н давхрынхан юу хийх гэж байгаа чинь ойлгомжтой
Данх өмхийчацгаар улс төр хийхгүй шүү. танай гэр бүлийн баас зөөдөг байсан хувийн Шитгүүлч чамд 00ийн цаас шиг шоронруу хаягдаж жангаа ч дутуу идсэн рицидив авгайг одоо тайван амьдруул. 15н давхрынхан юу хийх гэж байгаа чинь ойлгомжтой
Иш, муу муухайгийн үлгэр дууриалал Өнөрөө гэхчийг жишээ болгон дурдаж байгаа чтгь өчүүхэн жаахан өт хорхой гэдгийг чинь илтгэж байна. Яг үнэндээ бид 6 жил ямарч боловсролгүй хэн ч биш хүнээр удирдццлж одоо иргэд бидни байгаа байдал энэ. Биеийн хэлэмж үгийн сонголт огт уншдаггүй хүн юм байнаа. Боловсор эхлээд, тэгээд улс төрөөр оролд.