Британийн баячууд 10 сая фунтаас дээш хөрөнгөд 2%-ийн татвар ногдуулахыг хүсэв

“Өрөг хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн шинэ дугаар “Шүүгчиийн хараат бус байдал ба хариуцлага” сэдвээр өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцсон шүүхийн салбарын мэргэжлийн байгууллагуудын төлөөллийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Хэлэлцүүлэгт:
- ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүүнзаяа
- Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн
- Шүүгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга
- Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар нар оролцлоо.


Шүүхиийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа
- Шүүгчийг хараат бус байлгах нь тодорхой субъектийн эрх ямбаны асуудал биш энэ нь хүний шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхтэй холбогддог асуудал юм.
- Шүүх бүгдэд таалагдсан шийдвэр гаргах боломжгүй. Энэ хараат бус, бие даасан гэдгээр хэмжигдэхээс биш олон нийтийн санаа бодолд нийцүүлсэн шийдвэр гаргахгүй. Шүүмжлэл бол байна энэ эрүүл үзэгдэл.
- Шүүх дээр хэрэг маргаан удааширдаг шалтгаан нь нэг шүүгч дээр олон хэрэг байгаа. Анхан шатны шүүх 200-300 хувь давсан ачаалалтай буюу нэг шүүгчид 1000 гаруй хэрэг байна.
- Ардчилсан улсын амин сүнс нь хараат бус байх, шүүх засаглал бие даасан байх ёстой.
- Хувь хүний нууц, өсвөр насны хүүхэдтэй холбоотой хэрэг, нэр хүндтэй холбоотой хэргээр хуульд хаалттай гэсэн бол хаалттай л байна, бусад бүх зүйл нээлттэй.


Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн
- Жилд дунджаар 400 гаран өргөдөл ирж байгаагийн 50 хувь нь шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг маргааны шийдвэрт ирдэг.
- Хуулиар олгосон эрх хэмжээгээрээ шүүгчийн гаргасан шийдвэрийг хянах үүрэг байхгүй, шүүгч хараат бусаар шийдвэр гаргадаг.
- Гурван засаглалтай гэж л ярьдгаас биш гүйцэтгэх, хууль тогтоох засаглал нь л давамгайлаад шүүх засаглалаа анхаараагүй хаячихсан. Иргэдийн шүүхэд итгэх итгэл өндөр байх тусмаа шүүх засаглал дээшээ гарч ирнэ.
- Ганцхан шүүгчийн сахилгын хороо шүүгчдэд хариуцлага тооцохоос гадна тэр улс төрч, нөлөөлөгчийн асуудал хаана шийдэгдэх вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой.
- Шүүхийн ачаалал их байгаа нь үнэн ч гэлээ хариуцлага алдаад байгаа юм байхгүй.


Шүүгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга
- Шүүхэд итгэх итгэл 50 хувь байхад л сайн гэсэн үнэлэмж байдаг.
- Шүүхийн шийдвэр бол Үндсэн хуулийн хэмжээний хараат бус, бие даасан, ёс зүй, сахилга хариуцлагаа шүүлгэж байгаа. Тийм ч байж чадаж байгаа.
- Улс төрчид нэг аюултай зүйл хийж байгаа нь шүүхийг мөлжүүртэй сэдэв болгож төрийн эрх мэдлийг авах зорилгоор сэвж, попорч ярьснаараа шүүх эрх мэдлийг өөрийн эрхгүй унагааж байна.
- Үндсэн хуулийн хэмжээний бие даасан хараат бус сахилгын хороогоор хянуулж шүүлгэж байгаа. Шүүхийн индексээр 53.22 гэж гарсан үнэлгээг шүүх сайн ажиллаж байна гэж үзнэ.


Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар
- Шүүгчийн шалгалтандаа тэнцэж, давж гарж ирдэг хүн ховор байна. Бүрэн бэлтгэгдсэн хүн ховор байна. Шүүгч болох хүсэл эрмэлзэл хуульч нарын дунд өндөр байгаад эргэлзэж байна.
- Өнгөрсөн онд сахилгын хороонд 1600 орчим өргөдөл, хүсэлт хүлээж авсан статистик тоон үзүүлэлт байна. Нийт 49 шүүгчид хариуцлага тооцсон байна.
- Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Хэн ч шүүх хараат бус байна, шударга байна гэж болох учраас тэр хүн буруу ярьж байна гэж шүүх эрх байхгүй.
- Шүүхийн бие даасан байдал 2021-2023 онд зургаан хувь буурсан.







