Ц.Идэрбат: Дэлхийд хоёр улсад CAT-1 өвчний вакцин үйлдвэрлэж байна

Хорватын Загреб хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Загребийн дэвжээнд Монгол Улсаас зургаан бөх зодоглоно.
Өнөөдөр барилдах бөхчүүдийн хуваарийг танилцуулъя
- Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Батбаатарын Гантулга, 97 кг-д Ганбаатарын Ганхуяг,
- Эмэгтэйчүүдийн 55 кг-д Батхуягийн Хулан, 59 кг-ын жинд Тогтохын Алтжин нар хүч сорино.
Медалийн төлөө
- Эрэгтэйчүүдийн 79 кг-д О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө, 74 кг-д Э.Төгсжаргал дагах барилдаанд зодоглоно.
Дагах болон урьдчилсан шатны барилдаанууд 16:30 цагаас эхлэх хуваарьтай байна.
Чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 13-21-ний өдрүүдэд болох юм. Тус тэмцээнд 900 гаруй бөхчүүд өрсөлдөж байна. Өнөөдрийн байдлаар (2025.09.15) Иран 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Япон 1 алт, 1 мөнгө, АНУ-ын баг 1 алт, МОнгол Улсын баг 1 мөнгөн медальтай тавдугаар байранд бичигдэж байна.








