
Бид шинэ Ерөнхий сайдтай болоод дөрөв хонож байна. Ерөнхий сайдаар томилогдохынхоо өмнө Г.Занданшатар чуулганы танхимд гишүүдийн өөдөөс “Ирэх долоо хоногт төсвийн тодотгол хийх тогтоолын төсөл өргөн барина” хэмээн байсан ч одоог хүртэл аг чиг. Уг нь түүний яриад байсан өнгөрсөн долоо хоног нь хэдийнээ ирчихсэн байх юм. Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ руу оруулж ирж батлуулсангүй. Таны ам, ажил хоёр зөрөөд байна, Ерөнхий сайд аа. МАН дотооддоо хэн, хэнийг хоолондоо оруулах уу гэдгээ тогтож сууж, тохирч чадахгүй дөрөв хоночихлоо.
Нэгэнтээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажилласан сайд нар явах нь тодорхой болсон. Тэр ч утгаараа яамнууд эзгүйрч, төрийн ажил бүхэлдээ гацчихаад байна.
Тэгэхээр нэн даруй МАН сайдын марафоноо дуусгаж, Г.Занданшатар та ажилдаа орно уу. Өнөө маргаашгүй наадам, наадмын дараа намар, өвлийн бэлтгэл ажил гээд өчнөөн ажил овоорчхоод байна.