Төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны аварга баг Зүүн Азийн Супер лиг буюу “East Asia Super League”-т оролцох батламжийг тус лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс МСБХ-ны Ерөнхийлөгч Г.Батцэнгэлд гардуулан өглөө.
Ингэснээр Монголын Үндэсний дээд лигийн аварга баг Зүүн Азийн Супер лигт ирэх улиралд “B” хэсэгт Япон, Өмнөд Солонгос, Филиппиний лигийн аваргуудтай багтаж хэсгийн шатанд 6 тоглолтыг хийх юм. Үүнээс 3 зочлон тоглолт, 3 эзэн багийн хувиар тоглолтыг зохион явуулах юм.
МСБХ-ноос дотоодын багуудаа олон улсын түвшинд гаргаж, өрсөлдүүлэх бодлогын хүрээнд манай лигийн багууд олон улсын 2 лигт тоглох боломжтой болж байна.