Стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах тухай заалтын хэрэгжилтийг танилцуулав

“Дугуйтай Улаанбаатар 2025” өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 10-ны өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00–13:00 цагийн хооронд болох юм. Өдөрлөгтэй холбогдуулан авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Ингэснээр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. Маргааш /2025.05.10/18:00 цагаас хойш үндсэн чиглэлийн дагуу зорчино гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Өөрчлөлт орох нийтийн тээврийн чиглэл:
• Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор,
• Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор,
• Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор,
• Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх юм.





