
Монголын сагсан бөмбөгийн холбооноос ФИБА-тай хамтарсан World Associaton of Basketball Coach (WABC)-гийн хоёр дахь шатны сургалтыг 5 дугаар сарын 5-9 -ний хооронд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоотой хамтран Этүгэн их сургуульд зохион байгуулсан бөгөөд сургалтыг ФИБА-гийн зөвлөх багш, 40 жилийн дасгалжуулагчийн туршлагатай Тунис улсын мэргэжилтэн Моунир Бен Слиман удирдан явууллаа.
Энэхүү сургалтаар дасгалжуулагчдын стратеги, багийн гишүүдийн хөгжүүлэлт мөн мэргэжлийн өндөр түвшинд багийг удирдаж, бэлтгэх арга зүй гэх мэт нарийвчилсан мэдлэг, мэдээллүүдийг өглөө.
Тус сургалтад 2023 онд зохион байгуулагдаж байсан WABC Level 1-ийн шалгалтад тэнцсэн 13 багш, дасгалжуулагчид хамрагдсан юм.