
Хууль зүйн сайд О.Алтангэрэл стратегийн ордуудтай холбоотой асуудлаар өнөөдөр /2025.05.09/ мэдээлэл хийлээ.
Хууль зүйн сайд О.Алтангэрэл: “Засгийн газраас 2007 оны УИХ-ын 27-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд ажлын хэсэг Тавантолгойн орд газар тэр дундаа Ухаа худагийн орд газартай гэрээ байгуулсан энэ үйл явцыг хянаж хууль зүйн дүгнэлт гаргасан. Урьдчилсан байдлаар бид засгийн газраар шийдвэр гаргуулаагүй. УИХ-аар хэлэлцүүлэлгүй Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрсөн байна гэдэг дүгнэлт гаргаад тогтоолын төслийг боловсруулж засгийн газарт хүргүүлсэн. Стратегийн орд гэж юуг хэлэх юм. Монголын ард иргэдэд өгөх өгөөж нь ямар байх юм гэдэг дээр Монгол улсын гаргасан түүхэн шийдвэр 18 жилийн өмнө гарч байсан. Гэтэл энэ шийдвэрийн биелэлтийг ярилцахгүй өдийг хүрсэн.”