
Цахим орчинд цэнхэр өнгийн авто машин явган хүний гарцаар унадаг дугуйтай зорчиж явсан өсвөр насны хүүхдийг мөргөөд зугтсан бичлэг нийтлэгдсэн. Тээврийн цагдаагийн албанаас ослыг бүртгэн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна гэх мэдээлийг өгсөн юм. Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 7-ны 07.00 цагийн орчимд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд “Х Элентра” маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгджээ. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Ийм тохиолдолд оногдуулах шийтгэлийн тухайд:
Зам тээврийн ослын гэмт хэрэг санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэмээн хүндэрдэг.
- Хэрэв хүн дайраад алсан тохиолдолд зам тээвррийн ослын гэмт хэргийг санамсар болгоомжгүй үйлдсэн гээд 3-5 жилийн хорих ял оноодог. Ингээд ялынхаа 30 хувийг эдлэх юм бол тэнсэн харгалзахаар гаргадаг. Тэгэхээр энэ бол зөөлрүүлэх гэмт хэрэг юм.
- Хэрвээ тухайн хүн зугтаах юм бол санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан гэх зүйл ангиар ороод 5-10 жил хүртэлх хугацаагаар яллах, мөн дахиад хүний амь нас хохироосон бол 5 жилийн ял өгдөг.
Нийлээд 13-15 жилийн ял өгдөг зүйл заалттай ажээ.