Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах журмыг засгийн газар хэлэлцэхээр боллоо

Хан-Уул дүүргийн 17-р хороо Төв цэнгэлдэх орчимд 16 цагийн орчимд орон сууцны хороололд гал гарсан.
Тэгвэл ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025. 05.06/ 16:40 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт хөөсөнцөр шатаж байсан. Галын тархалтыг 16:55 цагт зогсоож, 17:23 цагт бүрэн унтраасан бөгөөд шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэлээ.