
Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой 240 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ, “Увс Нуур” дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Ажнай корпораци,
“Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Б.Гончигсүрэн нар шалгарлаа.










