
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдэгдэл хийлээ. Тэд одоо үүсээд буй цлс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын Үндэсний бодлогын хороо болон УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагуудад Засгийн газрын бүтцээс гарахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдэгдэлдээ,
2024 оны 7 сарын 4-ний өдрийн Үндэсний бодлогын хороо онлайн гэх хууль болон АН–ын дүрмийн бус хурал УИХ дахь АН–ын бүлгийн шийдвэрээр АН–ын АН-МАН–тай хамтарсан Засгийн газар байгуулах болсон. Хууль бус шийдвэрээ 2025 оны 05 сарын 20-ны дотор нэн яаралтай цуцалж хууль бус Засгийн газраас гарахыг шаардаж байна.
Уг шаардлагыг эс биелүүлж хэрэгжүүлбээс улс төрийн хатуу тэмцэлд шилжихийг АН–ын Үндэсний Бодлогын Хороо, АН–ын УИХ дахь бүлэгт хатуу анхааруулж байна. Энэ шаардлагыг бид АН–ын Үндэсний бодлогын хороо, АН–ын УИХ дахь бүлэгт хүргүүлж байгаа АН бол Үндсэн дүрмийнхээ 1.3-д төрийн ардчиллаас иргэний ардчилал руу шилжинэ ээ гэсэн заалттай.
Монгол Улсад ардчилыг бэхжүүлэх, ардчилсан улс болгож энэ улсыгаа одоо бэхжүүлэх, ардчиллын тогтолцоог одоо улам бэхжүүлэхэд АН бол бүх бодлого шийдвэрээ хандуулдаг үзэл баримтлалтай нам юм. Харамсалтайгаар 2024 оны 7 сарын 4-ний өдөр хуралдсан АН–ын онлайн гэх хууль бус хурлаар Монгол Улсын нийт сонгогчдын дийлэнх хувийг өгч төрийн эрх барих Засгийн газрыг байгуулах үндсэн үүрэгтэй МАН–тай хамтарч Засгийн газар байгуулсан нь хууль бус шийдвэр болсон юм.
Тухайн үед оролцсон нийт Үндэсний бодлогын хорооны гишүүдийг тэр онлайн гэдэг хурлыг өнөөдөр бид Тагнуулын газар, Улсын дээд шүүх шүүхэд өгч энэ хурал хууль бус гэдгийг нотлуулах болно. Ингэснээр тухайн хуралд оролцож Ардын намтай хамтарч Засгийн газар байгуулсан нөхдүүд шийдвэр гаргасан гэх нөхдүүд бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал төрийн эрхийг хууль бусаар авсан гэмт үйлдэл үйлдсэн гэдгийг нь нотлуулах болно. Энэ шаардлагыг эс биелүүлбээс бид амиа өгөхөд ч бэлэн байгаагаа энэ хэвлэлийн хурлаар зарлаж байна.
Яагаад АН Өнөөдөр 1990 онд тэмцэж олсон Улс төрийн Товчоог татан буулгаж, өлсгөлөн зарлаж байсан энэ процесс өөрөө АН дээр хүрч ирэв ээ гэдгийг бид өнөөдөр анхаарах, ухаарах ийм шаардлагатай болсон гэдгийг хэлж байгаа юм. Энэ шаардлагаа эс биелүүлснээс бид энэ 5 сарын 20-ны өдрөөс эхлэн улс төрийн хатуу тэмцэлд орохоо дахин дахин илэрхийлж байна гэлээ.