Fisu Wuc Cheerleading-2026 тэмцээнд Монголын баг тамирчид өрсөлдөж байна

Монголын үндэсний олимпын хорооны түүхт 70 жилийн ойн медалиар Волейболын холбоог шагнажээ. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын Волейболын холбооны төлөөллийг хүлээн авч олимпын хөдөлгөөн болон волейболын спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны түүхт 70 жилийн ойн медалийг гардуулсан байна.



Тус уулзалтад МВХ-ны ерөнхийлөгч Н.Амарзаяа болон дасгалжуулагч, тамирчид, албаны төлөөлөл оролцжээ. Түүнчлэн талууд ирэх наймдугаар сард Монгол Улсад болох Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын талаар санал солилцжээ.








