
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр17:56 цагт Хан-Уул дүүргийн 11-р хороонд Богд уулын оройд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна хэмээн мэдээлсэн. Тэгвэл 23:00 цагийн байдлаар тухайн түймэр бүрэн унтарч дуусаагүй бөгөөд иргэд тухайн түймрийг унтраахад туслахаар хүч нэгтгэж байгаа аж. Тодруулбал,
“Богд уулын баруун ширээт, дугуй цагаан дээр гарсан гал түймэр хяналтаас гарч, онцгой байдлын албан хаагч нарт хүн хүч яаралтай хэрэг болсон тул ууланд хайртай мөн уулын спортын залуусаа 23 цагт Богд уулын амралтын авто зогсоол дээр цуглахыг уриалж байна!!! Аюулгүй байдлаа хангаж хувийн бэлтгэлээ сайтар бэлдэнэ үү!!! Хүн бүр нэг нэг 5 литрийн устай ирнэ үү!!!” хэмээжээ
Нийслэлийн ногоон бүс хуурайшилтын зэрэг ихтэй байгаа тул иргэдийг ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.