Насаар ахмад, туршлагаар дутуу М.Нандин-Эрдэнэ өнөөдөр Тай тамирчинд ялагдах уу!!

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв.

Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, ЦЕГ, Мөнхийн Үсэг групп, Нэгдэл клуб, “Бадрах өглөө” ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Наймд улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан Б.Өсөхбаяр, аймгийн харцага Э.Лхамхүү нар үлдэв.

