
Монгол Улс бол ноолуурын орон. Дэлхийн ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг Монгол Улс болон БНХАУ нийлүүлдэг. Цаг уур, удамшил, ноолуур хураах арга барилаас шалтгаалан хоорондоо ялгаатай ч Монгол ноолуур илүү урт ширхэгтэй, бохирдол бага, нэг ямаанаас гарах өгөөж ихээс гадна байгалиасаа олон өнгөтэй тул өнгө оруулагч будаг хэрэглэх шаардлагагүй аж. Харин ноолуурын экспортын дийлэнх хувь нь угаасан ноолуур гаргаж байгаа бол сүлжмэл, нэхмэл ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаж байгаа нь маш бага хувийг эзэлдэг.
Гэтэл Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа гол түүхий эдүүд болох нүүрс 1 тонн нь 300 ам.доллар, зэс 1 тонн нь 8000 ам.доллар байгаа бол 1 тонн самнаж боловсруулсан ноолуур 100.000 ам.долларын үнэтэй байдаг. Иймд Монгол Улсын үнэмлэхүй давуу тал болсон түүхий эд бол НООЛУУР юм. Энэ үнэ цэнийг хоёр дахин нэмэгдүүлж, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг монгол эрдэмтээд 20 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болгоод байна.
Монгол Улсад ноолуур боловсруулах салбарт,
- 15 гүн боловсруулах үйлдвэр,
- 23 анхан шатны боловсруулах үйлдвэр,
- 59 сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр,
- 150-200 өрхийн жижиг цех үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн 2025-2028-ны хооронд зөвхөн ноолуурын салбарт дараах ахицыг гаргасан байхаар төлөвлөсөн.
Инновац шингэсэн “Ширхэгтийн Хаан”
Дунд сургууль төгсөхдөө ноолуур судлаач болно хэмээн шийдсэн “BUUVEE” брэндийг үүсгэн байгуулагч, Доктор Р.Бадмаанямбууд ямаачин явсан өвөөгийнх нь нөлөө их бий. Мөн “Говь” компанид инженерээр ажилладаг, нутгийн ахын үлгэр дуурайл их байжээ. Тэрбээр сонгосон замналаараа явсаар бакалавр, магистрын дипломын ажлаа ноолуурын сэдвээр хамгаалж, жинхэнэ ноолууранд дурлажээ.
Энэ бүтээлээрээ 2015 оны Монгол Улсын Засгийн газрын “Шинжлэх ухааны шилдэг бүтээл”-ийн Тэргүүн байраар шалгарчээ.
Энэ бол инновац шингэсэн “Ширхэгтийн Хаан” билээ.
Судлаач эрдэмтдийн бүтээлийг бизнес болгоход асуудал их байдаг. Ганц нэг компани дангаараа хийх боломж байхгүй байна. Өөрөөр хэлбэл технологио үйлдвэрт өглөө, үйлдвэр дээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажид явагддаг энэ үед кластерын цөм систем чухал.
Buuvee-г нүүдэлчин монголчуудын зуун зуун жил өвлөн ирсэн байгаль дэлхий, мал амьтнаа хайрладаг малчдын шүтээн эрх дураараа бэлчдэг аз жаргалтай, стрессгүй малын энерги шингэсэн, байгалийн өнгөтэй тансаг ширхэгтээр урладаг. Будаг, химийн бодис үл хэрэглэн боловсруулах технологийн бүхий л дамжлагуудад байгалийн шинж чанарыг өөрчлөхгүйгээр хадгалдаг.
“Бүтээгдэхүүн хөгжүүлэхэд судалгааг тасралтгүй хийх ёстой гэдгийг улам сайн ойлгож мэдэрч байна. Ингэснээр бүтээгдэхүүн сайжирна. Цаашдаа бид байгальдаа ээлтэй, эрүүл байгаль, эрүүл хүн, эрүүл ашиг хүртэхийн төлөө ажиллах нь зүйтэй. Монголчууд бид бүтээж чадаж байна. Харин дэлхийн зах зээлд хүчтэй, хамтдаа гарахын тулд кластерын цөм системээр ажиллах ёстой.”
Монгол Улсын харьцангуй давуу тал болсон дэлхийд ховор ямааны ноолуураар жилийн дөрвөн улиралд өмсөж болох нимгэн шинэ материал гарган авсан нь Монголын онцлогтой инновацын бүтээгдэхүүн бөгөөд Монгол эрдэмтэд, инженерүүдийн 20 гаруй жилийн хөдөлмөр, судалгааны ажлын үр дүнд бий болсон ноолууран хагас нарийн ээрмэл, түүгээр бүтсэн нимгэн сүлжмэл материал, угаах гүйцэтгэн боловсруулалтын технологийн мэдлэгийн үнэ цэнтэй юм.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын гол эд эс болсон ноолуурын үйлдвэрлэл газрын хэвлийгээс ухаж олборлодог шавхагддаг баялаг бус өсөн төлжиж, эзэн малчнаа тэжээн тэтгэж үнэт ноолуурын үр шимээ шат дамжлага бүрт өгч байдаг шавхагдашгүй баялаг учраас төрөөс энэ салбартаа илүү анхаарч, эдийн засгаа жинхэнэ солонгоруулах боломж ноолуурт л байна. Тэр дундаа уламжлалт аргаар боловсруулсан ноолууран утсаа инновац шингээсэн шинжлэх ухааны бүтээл болгосон “Buuvee cashmere” бол энэ салбартаа жинхэнэ сайн туршлага, сайн жишиг болж байна.
Хүндэт уншигч та Юнител группийн гаргасан Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлантай ЭНД ДАРЖ танилцаарай.