Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлоод байна. Тус байнгын хорооны хуралдаанаар:
- Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
- Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл,
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Энэ гурван асуудлаас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслөөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан нь дуусаад буй. Гэхдээ тус бүлэг энэхүү хэлэлцээрийг дэмжихгүй гэдэг нэгдсэн байр суурийг гаргасан.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс тус хэлэлцээрт заасан нөхцлүүдийг сайжруулж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх ёстой гэдэг чиглэлийг Засгийн газрын холбогдох сайд нарт өгсөн. Иймээс эл асуудал өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшилж мэдэхээр буй.