Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Хачигт халдвар нь 4-10 дугаар сарын хооронд идэвхждэг улирлын чанартай халдварт өвчин юм. ХӨСҮТ-д гуравдугаар сарын 16-наас хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн хандсан байна.
Иймд ой мод, өвс ихтэй газраар аялах, амрах үедээ хачигт хазуулахаас сэргийлээрэй. Ой мод, өвс ихтэй газраар явахдаа цайвар өнгийн, битүү хувцас өмсөөрэй. 2-3 цаг тутамд биедээ хачиг байгаа эсэхийг шалгаарай. Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.