Хангайн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо орно

16 настай охины амь насаа бусдын гарт амиа алдсан хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ.
Хэргийг эргэн сануулбал, 2024 оны 6-р сард 16 болон 32 настай эмэгтэйчүүдийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Анхан шатны шүүхээс Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж Ц.Дагвадоржийг гэм буруутайд тооцож “Бүх насаар” хорих ял оноож Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг цагаатгаж шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл хохирогчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн Улсын дээд шүүхэд хандаж өнөөдөр тус хэргийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх тов гарсан байна.









