Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өчигдрийн /2025.04.19/ байдлаар 90 хувьтай байна явагдаж буй талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв. Түүнчлэн шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны18 цагт буюу өнөөдөр хаагдах бөгөөд бүртгүүлэгчид дараах зүйлсийг анхаарна уу:
- Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд Боловсролын үнэлгээний төв рүү хандаж засварлуулах боломжтой.
- Бүртгэлийн хугацаанд хичээл нэмж бүртгүүлэх боломжтой.
- Бүртгэл хаах дөхөх үед систем рүү хандах хандалт маш их болж ачаалал үүсдэг тул бүртгэл баталгаажуулалтыг эрт, хариуцлагатай хийх.
Шалгуулагчид нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрлүүлж ирнэ. Үүнд:
- иргэний үнэмлэх,
- бүртгэлийн хуудас,
- суудлын хуваарь,
- бүрэн дунд боловсролын үнэмлэх