Сутай хайрхны төрийн тахилга долоодугаар сарын 24-нд болно

Сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илгээжээ.
Монгол Улсад амин чухал эрхтнүүдийн эмгэг өвчтэй, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс багагүй бий. Тодруулбал,
- Элэгний B,C,D вирусийн шалтгаант элэгний хатуурал,
- Элэгний хавдар,
- Бөөрний архаг үрэвсэл, бөөрний дутагдал,
- Зүрх судасны архаг өвчин, зүрхний дутагдал
- Нойр булчирхайн өвчтэй гэх мэт…өвчлөлүүдэд нэн тэргүүнд донор хэрэгтэй байдаг.
Донор болох хүсэлтээ илгээхийн тулд E-Mongolia систем рүү нэвтрэн орж үйлчилгээ хайх хэсгээс “Донорын зөвшөөрлийн хүсэлт” үйлчилгээг сонгон өөрийн мэдээллийг бөглөн хүсэлтээ илгээх юм.








