Нөөцийн мах есөн дүүргийн 55 байршилд худалдаална

Халдварлалт өндөртэй улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өнөөдрийн (2025.04.17)байдлаар 564 болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Нийт батлагдсан тохиолдлуудаас 90 эмнэлэгт, гэрээр долоон хүн эмчилгээ хийлгэж байгаа бол хавьтагчдын тоо 11539 болжээ. Мөн 467 хүн эдгэрсэн бол сэжигтэй 38 тохиолдол байгаа юм.
Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Халуурах
- Нүдний салст улайх, үрэвсэх
- Хамраас нус гоожих
- Ханиалгах
- Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
- Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн 10-14 наснцыхнаас илэрч байна.