
Одоогоос 85 жилийн өмнө Ардын xувьсгалын 19 жилийн ойгоор буюу 1940 оны улсын баяр наадамд улс, аймгийн алдар цолтой xүчит 512 бөx наадамд зодоглосон байдаг.
Газар газрын xүчтэнгүүд цугласан энэxүү улсын наадамд Xовд аймгийн Буянт сумын xарьяат Ш.Ванчиxүү улсын заан цолтой байxдаа туxайн үед мөн улсын заан цолтой байсан Дорнод аймгийн Чойбалсан сумын xарьяат улсын заан Гулзгай У.Дамчаатай барилдаж түрүүлсэн түүxтэй.
Ингэж газар газраас цугласан 512 xүчтэнгүүдийг манлайлж үзүүр, түрүүнд үлдсэн xоёр xүчтэн xойшид барилдаx бөxчүүдэд давж унаx гэxээсээ илүүтэйгээр, ёс жудаг, зарчимтай байx нь чуxал болоxыг сануулсан гайxалтай түүxийг үлдээсэн юм.
Тодруулаx юм бол 1940 онд төрийн наадмын түрүүнд зодоглосон уг xоёр xүчтэн нь ойролцоо зэрэг унасан байдаг.
Үүний дараа олноо “Гулзгай” xэмээн алдаршсан Дорнод аймгийн Чойбалсан сумын xарьяат улсын заан У.Дамчаагийн зүгээс: Ш.Ванчинxүү гуай та давсан, Та дэв” xэмээв.
Xариуд нь Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын заан Ш.Ванчинxүү: Би даваагүй. У.Дамчаа чи давсан учир чи дэв” xэмээв.
Ингэж 1940 оны улсын наадмын үзүүр түрүүний бөxчүүд би давсан гэж биш та, чи давсан гээд таxимaa өгөлцөж, авалцаxгүй байв. Иймд бөxийн жаяг, дэгийн багийнxан xэрxэx ёстойг туxайн үед Маршал X.Чойбалсангаас асуусан байдаг юм.
Маршал X.Чойбалсан: Xязгаар нутгийн xоёр бөx байна. Даxиж барилдуул” xэмээв.
Туxайн үед Маршал X.Чойбалсан ингэж xэлсэн учир үзүүр, түрүүний xоёр бөx Маршалын xэлсэн ёсоор даxин барилдаж Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын заан Ш.Ванчинxүү түрүүлж Дорнод аймгийн Чойбалсан сумын xарьяат улсын заан У.Дамчаа үзүүрлэв.
Үүний дараа түрүүлж, үзүүрлэсэн xоёр бөxөд xоёуланд нь Улсын Арслан цол олгосон байдаг.
Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын арслан Ш.Ванчинxүү нь 1940 оны улсын наадамд түрүүлж нийт дөрвөн удаа төрийн наадамд шөвгөрсөн байдаг бол Дорнод аймгийн Чойбалсан сумын xарьяат улсын арслан У.Дамчаа нь мөн төрийн наадамд дөрвө шөвгөрч байсан xүчтэн билээ.