
Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний хэлэлцүүлгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамсанаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгээр Хүүхдийн зуслангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, хүүхдийн амрах, хөгжих таатай орчинг сайжруулах, зусланд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд салбар дундын оролцоог эрчимжүүлэх, зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцоонд шинэчлэл хийх чиглэлээр төр, ТББ-уудын төлөөлөл болон өмчийн олон хэлбэрт хүүхдийн зуслангуудын ажилтнууд санал бодлоо солилцож байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслан /2022 оны байдлаар/ байгаагаас 2024 оны байдлаар 48 зуслан тогтмол үйл ажиллагаа явуулж, 2024 онд 61.0 мянган хүүхэд амарсан байна.
Төрөөс зуслангийн хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулан, олон нийтээс хүүхдийн зусланд үзүүлэх дэмжлэг тусалцааг нэмэгдүүлэх нь чухал хэрэгцээ шаардлагатай байгааг онцоллоо.