
Америкийн биотехнологийн стартап Colossal Biosciences компани Хойд Америкт тивд амьдарч, 10 мянган жилийн өмнө устаж үгүй болсон аймшигт чонын (Aenocyon dirus) эрлийзийг амжилттай бүтээж чаджээ.
Colossal Boosciences компанийн эрдэмтэд америкийн музейд хадгалагдаж буй dire wolf-ын чулуужсан олдвор болох 13 мянган жилийн настай шүд, 72 мянган настай гавлаас түүний ДНХ-ийг гаргаж авсан ба генийн инженерчлэл, клон бүтээх технологи зэргийг ашиглан dire wolf-ийн онцгой шинж тэмдгүүд болох том бие, хүчирхэг эрүү, бага зэрэг өргөн толгой, цайвар өтгөн үс зэрэгтэй dire wolf-ийн эрлийзүүдийг бүтээсэн байна.
Colossal Bioscience компанийн гаргасан мэдэгдэлд эрдэмтэд орчин үеийн саарал чонын 14 генд 20 өөрчлөлт оруулж, бий болсон эсийг гэрийн тэжээвэр нохойнд шилжүүлэн суулгасны үр дүнд dire wolf-ийн шинж тэмдгүүдийг агуулсан гурван гөлөг мэндэлжээ. 6 сартай хоёр эр гөлөгт Ромул, Рем гэсэн нэр өгсөн ба 3 сартай нэг эм гөлөгт “Game of Thrones” цувралын эмэгтэй гол дүр болох Кхалисигийн нэрийг өгчээ.
Colossal Biosciences компани 2021 оноос хойш устаж үгүй болсон арслан заан, Додо шувуу, Тасманийн бар зэргийг “амилуулахаар” ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар dire wolf-ийн эрлийз гөлөгнүүд 3 м өндөр хашлагатай, 809 га талбай бүхий өндөр хамгаалалттай газарт амьдарч байгаа аж.