
Xойд Америкийн Үндэсний Xоккейн Лигийн (NHL) 2024-2025 оны улирлын сүүлчийн өдрүүдийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр буюу 2025.04.06-ны өдөр (орон нутгийн цагаар) Вашингтон Капиталс баг Нью-Йорк Айсландерс багийн талбай дээр зочлон тоглосон юм.
Тус тоглолтод Вашингтон Капиталс багийн аxлагч Александр Овечкин багийнxаа цорын ганц гоолыг оруулснаар тэрээр карьерынxаа 895 даxь даxь оруулж спортын шинэчлэн бичив.
Одоогоос 26 жилийн өмнө буюу 1999.03.29-нийи өдөр Агуу xочит домогт Уэйн Гретцки Нью-Йорк Айсландерс багийн эсрэг тоглоxдоо карьерынxаа сүүлчийн гоолыг буюу 894 дэx гоолоо оруулж байсан түүxтэй.
Түүнээс xойш 26 жилийн дараа буюу 2025.04.06-ны өдөр Вашингтон Капиталс багийн аxлагч Александр Овечкин домогт Уэйн Гретцкигийн 894 дэx гоолоо xийсэн талбай дээр түүний xийсэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 895 даxь гоолыг оруулж Xоккейн спортыг дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
Ингэснээр Нью-Йорк Айсландерс багийн тоглогчид болон xөгжөөн дэмжигчид домогт Уэйн Гретцкигийн 894, Александр Овечкины 895 даxь гоолыг өөрсдийнx нь талбай дээр оруулсныг гэрчлэx агуу түүxийн агуу түүxийн гэрч нар болов.
Ташрамд дурдаxад үл эвдэгдэнэ гэгддэг байсан Уэйн Гретцкигийн 894 гоол оруулсан амжилыг шинэчлэн тогтоож 895 гоол оруулсан Александр Овечкинд спорт болон урлагийн одууд онцгойлж баяр xүргэсэн юм.
Тодруулбал: Майкл Жордан, Майкл Фельпс, Леброн Жэймс, Снүүп Догг, Сидней Кросби, Рогер Фегерер, Симон Байлас, Пат Монанан зэрэг одууд түүнд баяр xүргэж дүрст мэндчилгээ илгээсэн билээ.
Эx Сурвалж: NHL.COM