
Өнөөдөр /2025.04.01/-өөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өмнөх үеийнхээс 20 хувиар нэмэгдэж, 792 мянган төгрөг болж байна.
Тодруулан хэлбэл, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан. Үүнээс хойш жил бүр тогтмол өссөнөөр 2011 онд 140 мянган төгрөг болгож байв. Түүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найман удаа нэмснээр 5.6 дахин өсөж одоогийн 660 мянган төгрөг болсон юм. Харин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024.10.7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж тогтоосноор ийнхүү Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 132 мянгаар нэмэгдэн, 792 мянга боллоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийнхүү шинэчлэгдсэнээр 660 мянган төгрөгөөс 89100 төгрөгийн НДШ төлдөг байсан иргэн, 792 мянган төгрөгөөс 106320 төгрөгийн НДШ төлнө. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа юм.