
TVN телевизийн цуврал бодит үйл явдал гэмт хэргүүдээс сэдэвлэн бүтээсэн “Дохио” цувралын хоёрдугаар бүлэг ирэх оны эхний хагаст гарах болсон нь батлагдлаа. Тус цуврал нь 2016 онд гарч байсан “SIGNAL” бөгөөд хоёрдугаар бүлэг гарах нь тодорхой байсан ч тухайн цувралд гардаг хэргүүдийн жинхэнэ гэмт этгээд 2019 он баригдаж, цувралын дараагийн бүлэг мөн хойшилсон юм. TVN телевизийн 20 жилийн ойг тохиолдуулан цувралын хоёрдугаар бүлэг “Second Signal” нэртэйгээр гарахаар болсон байна.
Хвасоны цуврал аллагын талаар өгүүлэх тус цувралын эхний бүлгийн эхний анги нь 2016 оны 1-р сарын 22-ноос 3-р сарын 12-ны хооронд баасан, бямба гараг бүрийн 20:30 цагаас tvN-ээр гарсан. Энэхүү цуврал нь түүх, үзүүлбэрээрээ үзэгчид болон шүүмжлэгчдээс өргөн дэлгэр сайшаалыг хүртсэн. Мөн кабелийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй Солонгосын олон ангит кинонуудын нэг нь юм.
Сонирхуулахад “Хвасоны цуврал аллагын сэжигтэн гэх хүнийг 33 жилийн дараа буюу 2019 оны намар олдсон байдаг. Энэхүү аймшигт цуврал гэмт хэрэг нь 1986-1991 онд гарсан бөгөөд хэрэгтэн 13-71 насны арван эмэгтэйг хөнөөсөн. Яг кинон дээр гардаг шиг хохирогчид бүдэг гэрэлтэй талбайгаас олдож байсан. Тэднийг гэртээ харих замд нь өөрийнх нь өмсөж байсан тиркогоор боож хэрцгийгээр хөнөөсөн байдаг аж. Хэрэгтэн энэ олон жил баригдаагүй учир нь ижил төрлийн гэмт хэрэг хийж, улмаар Пүсанд насаараа хоригдох ял эдэлж байгаа гэмт хэрэгтэн байжээ.