
УИХ-ын гишүүн Б.Уянга Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийн талаар өнөөдөр /2025.03.27/ мэдээлэл хийв
Б.Уянга: “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд баталж хэрэгжиж эхэлж байгаа нь бидний хувьд том амжилт. Та бүгдийн сайн мэдэж байгаачлан ирээдүй хойч үеийн Өв сан, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх Хөгжлийн сан, иргэдийн эрүүл мэнд амьдрах байр сууц боловсролд зориулах Хуримтлалын сан гэсэн гурван сантай. Хуримтлалын сан нь стратегийн ордуудын ногдол ашгаас бүрдэж Монгол Улсын иргэн бүрт нэрийн дансанд нь бүртгэгдэж байгаа. Хуримтлалын сангийн хувьд стратегийн ашигт малтмалын орд гэх тодорхой тооны ордоор хязгаарлагдаж байгааг бид мэднэ. Гэхдээ энэ нь нөгөө талаас уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд ирээдүйд хөрөнгө оруулалтын үр дүнгээр бий болсон ордыг стратегийн гэх жагсаалтад оруулж төр олон нийтийн авна гэсэн болгоомжлол эрсдлийг үүсгэж байна. Тиймээс 2006 оноос бий болсон стратегийн орд гэх алдаатай ойлголтыг засаж өнөөдрөөс /2025 он/ эхлэн хойч үед нийт уул уурхайн төслүүдээс хуримтлалын санд тогтмол ойлгомжтой тодорхой хэмжээтэй хураамжийг авч хуримтлал бий болгох хуулийн төсөл санаачилж өргөн барих нь зүйтэй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр уул уурхайн төслүүдээс нийт борлуулалтын орлогын тодорхой хувийг, магадгүй хоёр хувийг жил бүр Үндэсний баялгийн санд төвлөрүүлдэг байх зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй байна. Ингэснээр эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулах гэж буй хөрөнгө оруулагчдад салбарын тоглоомын үндсэн дүрэм ойлгомжтой болно. Стратегийн орд гээд хэзээ манай төслийг УИХ, ЗГ жагсаалтад оруулах бол гэсэн айдас арилна. Дараа, дараагийн Эрдэнэт, Оюутолгой болон Монгол Улсын хилээс холгүй оршдог газрын ховор элементийн том том ордуудтай төстэй орд Монголд нээгдэх боломж бүрдэнэ. Энэ утгаараа эдийн засаг тэлнэ гэж үзнэ.
Тоо дурдвал, 2024 онд Монгол Улсын нийт экспортын орлого 15.8 тэрбум ам.доллар байсан. Үүний 93 хувь нь уул уурхайн үйл ажиллагаанаас хамааралтай байсан буюу 14.6 ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Хэрэв оролцогч бүх талуудад анхнаасаа ойлгомжтой байдлаар Хуримтлалын сангийн хоёр хувийг жил бүр төвлөрүүлнэ гэж хуульчилсан байсан бол хуримтлалын санд 2024 онд 496.5 тэрбум төгрөг биш 1.1 их наяд төгрөг хуримтлагдах байж. Монгол Улс ойрын хэдэн жил уул уурхайн үр ашигт төвлөрч хөгжих нь тодорхой байгаа.
Газрын хэвлий маань ашигт малтмал хэтийн төлөв ихтэйг нь бид бүгд мэднэ. Тиймээс хууль эрхзүйн орчны субьектив хандлага ихтэй, тодорхой бус байдлаар хөрөнгө оруулалт үргээж байгаа зохицуулалтуудыг засаж гадны хөрөнгө оруулалтуудад нээлттэй байх цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Иймээс Үндэсний баялгийн санг дэмжиж байгаа, цаашид дэмжиж ажиллах аж ахуйн нэгжүүд УИХ-ын гишүүд салбарын бүх хамааралтай оролцогч талууд холбогдох хуулийн төсөлд хамтран ажиллахыг хүсэж байгаа юм” гэлээ.
Гөлөн гөлөн царайлчихаад, өмхий амнаас нь гарч байгаа үг болгон худал! Та нар өнөөдөр Оранотойгоо нийлээд, яаж ч үзээд Монголыг маллаж амжихгүй шүү!