
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
09:00 цагт: Монгол Улсын Хүний гавьяат эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, АУ-ны доктор, профессор Намралын Төмөрбаатарын нэрэмжит УАУ-ы салбарын онол практикийн бага хурал Чингис хаан Үндэсний музейд болно.
09:00 цагт: УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Энэ үеэр донор хүлээж байгаа үйлчлүүлэгч оролцож бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэх юм. Холбогдох утас:95112565
09:30 цагт: Дэлхийн ус цаг уурын өдөрт зориулсан ”Мөстөл мөсөн голын хадгалалт, хамгаалалт, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдье” эрдэм шинжилгээний бага хурал ЦУОШГ-т болно.
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болно.
10:00 цагт: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээний нээлт ХЗДХЯ-нд болно. Холбогдох утас:96121060
11:00 цагт: Ой хээрийн болон өнжмөл шар өвсний түймрийн асуудлаар ОБЕГ-аас мэдээлнэ.
11:30 цагт: Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтийн хяналт оролцоо сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: “Монгол соёлын тайлбар толь бичиг” номын нээлт Монгол Улсын үндэсний номын санд /шинэ байр/ болно.
14:00 цагт: Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “Хайрламаар” яруу найргийн чөлөөт уншлага Монгол Улсын Үндэсний номын санд болно.
-Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
10:00 цагт: “2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөв” сэдэвт уулзалт Сэлэнгэ аймгийн Нутгийн удирдлагын танхимд болно.
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах уулзалт, хэлэлцүүлэг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд болно.
Хилийн чанадад:
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.