
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бага хүү Баррон Трамп энэ өдөр 19 нас хүрч байна. Түүний ээж Меланиа Трамп нь Дональдын гурав дахь эхнэр юм. Баррон нь Дональд Трампыг 60 настай байхад мэндэлсэн бөгөөд түүний тав дахь хүүхэд аж.
Тэрээр нялх байхдаа Манхэттений Трамп цамхаг дахь Трампын байранд өөрийн давхарт амьдардаг байжээ. Тэр аавтайгаа гольф тоглох хоббитой бөгөөд словен, франц хэлээр ярих чадвартай. Сонирхуулахад залуу Трамп нь 204 см өндөр аж.
Өнгөрсөн жил Флоридагийн элит Оксбрижийн академийг төгсөөд Стерн бизнесийн сургуульд элсэн орсон. Өдгөө хоёр бизнесийн хамтрагчтайгаа тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн бизнес эхлүүлэхээр явж буй бөгөөд эцгийнхээ мөрөөр явахыг зорьж байна гэжээ.
Түүнээс нэгэн ярилцлагын үеэр улс төр, бизнесийн алинд илүү авьяастай эсэхийг асуухад “Тэр технологийн салбарт гайхалтай авьяастай” гэж хариулжээ. Мөн түүнийг хүмүүс “Баррон бол маш ухаалаг залуу” гэлцдэг байна.