
ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдаж улсын хэмжээнд лабораториор батлагдсан нийт 24 тохиолдол бүртгэгдлээ. Түүнчлэн сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдэж, хяналтад аваад байна. Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудаас улаанбурхан батлагдсантай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан.
Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.
Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна гэв.