Жүжигчид үерхэж байсныг хүлээн зөвшөөрч, 700 сая воны талаар тайлбарлав

“The Mongolz” баг Украйны “Natus Vincere” багууд өнөө шөнө “ESL Pro League”-ийн 21 дэх улирлын шөвгийн наймд өрсөлдөнө. Тус хоёр багийн тоглолт Улаанбаатарын цагаар гуравдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:30 цагт болох юм.
Өмнө нь “IEM Katowice 2025” тэмцээний үеэр тус хоёр баг учраа таарч байсан бөгөөд “NAVI” манай улсын “The MongolZ” багийг 2:0 харьцаагаар хожиж байсан юм.
Ташрамд дурдахад, шөвгийн наймд шалгарсан багуудаас “MOUZ” болон “Team Spirit” багууд хагас шигшээ буюу шөвгийн дөрөвт шалгараад байна. Тодруулбал, Шөвгийн найман багийн тоглолтод “MOUZ баг “G2”-г 2:1 харьцаагаар, “Team Spirit” баг “Eternal Fire”-г 2:1 харьцаагаар буулган авч шөвгийн дөрөвт учраа таараад байгаа юм.