
Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн жолооч нарыг мөнгө завшдаг, цаг алдаг “хулгайчид” хэмээн цоллов.
Тэрбээр “Автобусны жолооч 5-6 сая төгрөгийн цалин авч байна. Гэвч орлогыг бэлнээр авдаг, түүнийг хувьдаа завшдаг, эцсийн зогсоолд очиж ажлын цагийг цалгардуулдаг гээд зөрчил дутагдал олон гаргаж байна. Тиймээс цаашид санхүүгийн тогтолцоог бүрэн өөрчилж, үр дүнд суурилсан KPI үзүүлэлтээр үр дүнг нь хэмжинэ. Мөн хүний нөөц бүрдүүлэлтэд анхаарч, чадварлаг залуусаар баг бүрдүүлнэ” хэмээн мэдэгдэв.
Зорчигчдоос бэлэн мөнгө авч буй жолооч нарыг ажлаас нь халахыг мөн цаашид жолооч нарыг үр дүнд суурилж цалинжуулахыг Нийслэлийн нийтийн тээврийн газарт даалгасан гэх. Чухам ямар, ямар зохицуулалт хийхээр төлөвлөж буйг нь тодруулах гэсэн ч Нийслэлийн нийтийн тээврийн газрын /ННТГ/ дарга Д.Отгонжаргал ногоон автобусны шүүх хуралд оролцож буй учир мэдээлэл өгөх боломжгүйг хэвлэл хариуцсан ажилтан нь хэлж байлаа. Түүний өгч буй мэдээллээр “Хотын даргаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Анхны хуралдаанаа өчигдөр /2025.03.10/ хийжээ.
-КАРТ ЦЭНЭГЛЭХ ГАЗАР ОЛШИРВОЛ ИРГЭД БЭЛЭН МӨНГӨӨР ЗОРЧИХГҮЙ-
Манай сайтын сурвалжлах баг автобус хүлээн зогсож буй иргэдтэй уулзлаа. Картаа цэнэглэж амжаагүй эсвэл орхисон үедээ бэлэн өгчихдөг гэсэн хүмүүс байлаа. Зарим нь өгч байгаа юмыг жолооч авалгүй яах вэ дээ гэх. Харин зарим нь онлайн картаа цэнэглэдэг аргыг хүмүүс тэр бүр мэдэхгүй, төвөгтэй учир гаднын орнууд шиг CU, CS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд автобусны карт цэнэглэчихдэг бол байнга бэлэн мөнгө төлж суугаад байхгүй гэдгийг учирлаж байв. Бас нөгөөтээгүүр банкны карт уншуулсан зорчигч дамжин сууж болдог болчихвол амар гэх иргэн ч таарав.
-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР 3.5 САЯЫН ЦАЛИНТАЙ-
5-6 сая төгрөгийн цалинтай хэр нь бэлэн мөнгө аваад буй хэмээн буруутагдаж буй автобусны жолоочдын төлөөлөл ийнхүү ярьж байна.
Нийтийн тээврийн жолооч М.Мөнхтөр:
Бид нар чинь хулгай хийгээд яваад байгаа улс биш. Бэлэн мөнгөөр зорчих бол байгууллагаас гаргасан хайрцагт хийж буй. Зориулалтын хайрцагтаа хий гэж шаардлага тавьж байгаа.
-Картаар зорчиж хэр их дадаж байна?
-Бэлэн мөнгөний хайрцаг руу мөнгө их хийж байна. 500, 200, 300 төгрөг хийж байгаа хүн байна. Тэр болгонд бид хяналт тавьж чадахгүй шүү дээ.
-200,300, 500 төгрөг хийж байгаа хүмүүст мөнгөө гүйцэт хий гэж шаардлага тавьдаг уу?
-Шаардлага тавина аа. “Хийсэн шүү дээ” гээд л хойшоо гүйчихдэг. Мөнгөө гүйцэт төлөхийг нь хүлээгээд хөдлөхгүй байлтай нь биш.
Бид нар чинь бөгс мөнгө 2 сая, урьдчилгаа 800 мянган төгрөг. Шимтгэлүүдээ хасуулаад 2 сая 800 мянгыг авдаг.
“Сайхан ирээдүй” ХХК-ийн жолооч Э.Батням:
-Хүмүүс танд бэлэн мөнгө өгөх гэж оролдож байна гэж байна шүү дээ. Картгүй яваа хүмүүсийг суулгахгүй, буулгаж байна уу?
-Хөөж буулгах нь ч хаашаа юм. Хөөгөөд буулгачихаар чинь “Пээ, паа” уншина. “Энэ хүн надад үйлчилсэнгүй, хөөгөөд буулгачихлаа” гэнэ. Цааш нь гомдол гаргахаараа дэгсдүүлж ярина.
-Ийшээ бэлэн мөнгө хийчихсэн байх шиг байна тэ?
-Чи бид хоёрыг сая ярьж байхад хүн араар гүйж ирээд хийчихлээ л дээ, 200 төгрөг.
Эцсийн буудал дээр зогсоод байж байдаг зөв зайтай хүн гэж байхгүй. Улаанбаатар смарт компани, хотын тээвэртэйгээ хамтраад буудал хоорондын цаг нарыг чинь өдөр, өдөрт нь шалгаж буй шүү дээ. Юун 6 сая төгрөгийн цалин. Би 10 жил ажиллахдаа ийм цалин лав авч байсангүй ээ.
Нийтийн тээврийн жолооч И.Хулан:
-Бид нар чинь байнга хяналтад явдаг шүү дээ. Мөнгө авах ямар ч боломжгүй. Миний барьж буй автобус гэхэд найман камертай. Цаг алах үндэс байхгүй. Эцсийн зогсоол дээр зогсох зогсоол ч байдаггүй юм.
Сард 150-170 цаг ажиллаж байж 3 сая 500 мянгын цалин авна. Түүнээсээ өнөө нийгмийн даатгалын шимтгэл зэргээ хасуулна даа.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Тэд хотын даргын яриад байгаа өнөөх 5,6 сая төгрөгийн барааг нь ч хараагүй тухайгаа ийнхүү ярьж байна. Автобус болгон дотроо камертай учир зорчигчдоос мөнгө авах ямар ч боломжгүй гэдгийг онцолж байв. Үнэхээр зорчигчоос бэлэн мөнгө авдаг зорчигч байгаа бол тэдгээрт хариуцлага тооцож халах нь ННТГ-ын хийх ажил биз ээ. Харин бидний уулзсан автобусны жолооч нар өнөө тэтгэвэртээ гарахдаа нэг удаадаа авдаг гэх 100 сая төгрөгийн талаар мэдэхгүй байна.
Хэд, хэдэн жолооч нар руу утас цохиж тодруулав. Ингэхэд “100 сая төгрөгийн тэтгэмж гэдэг бол Х.Нямбаатар даргын зохиосон үлгэр. 35 жил ажиллаад, гавьяаныхаа амралтад гарсан ах маань арван хэдэн сая төгрөг л авч байсан” гэж байв. Харин өөр хоёр ч жолооч “ Цалингийн хэмжээг нь 3.5 саяар тооцож, 24 сарын цалинг нь нэг удаадаа олгодог юм шиг байна лээ. Гэхдээ тэтгэвэрт гарч буй тухайн хүн гурван жил ч билүү тогтмол ажилласан байх учиртай гэсэн байх” хэмээн бүрхэг мэдээлэлтэй байлаа.
Харцаглуу хийхээсээ жолоочид өгөх н элбэг жолооч нар н ичихгүй авдаг ш дэ тэр камер бол худлаа энэ олон жолооч нарыг мөнгө авахнуу гээд хараад суудаг удирдлага гэж байхгүй
Tugjrelgui bol avtobus chini tsagdaa yavna munguu shudraga ugdug hun hed l Boldoo avtobusiig joloodoh jolooch nertei bolgon hiideggui yum shuu
Энэ удаад Нямка л хэлсэн болохоос үнэн л байна…Яаж мөнгө авдгийг нь хэн ч хэлнэ хэн ч мэднэ шдээ…Албатай юм ш г л авдагшд…Өдөрт 100к.тай л буудаг шдээ
Аав маан олон жил жолооч хийсээн сүүлийн хэд жил тэтгэвэртээ гархийн төлөө бие муутай ажиллаад л бсан тэтгэвэрт гарахдаа 8 сая төгрөг авж бсаан тэтгэвэртээ гараад бөөн баяр болоод 1 жилийн ойн дээр намар нас барсаан тэтгэвэрт гарж 8 сая төгрөг авахын төлөө ямар хичээсэнийг бодохоор уур хүрдэг шүү нянбаатарыг жолооч нарлуу дайрч байгаа нь улс төрийн зоригтой сэдвийг хазайлгаж бна гэж хардаг