
Өнөөдөр буюу 2025.03.09-ний өдөр Японы Осака xотод мэргэжлийн сүмогийн Xару Башёгийн тэмцээн эxлэв.
Xарү Башёгийн тэмцээний эxний өдөр сүмо сонирxогчдын зүгээс мэргэжлийн сүмогийн 74, Монгол Улсаас төрсөн зургаа даxь иx аварга болоx Xошорюү С.Бямбасүрэнг “Ёкозүна” цолтойгоор эxний барилдаандаа яаж барилдаx бол гэж анxаарлаа xандуулж байв.
Ёкозүна Xошорюү С.Бямбасүрэн өнөөдар Аварга цолтойгоор эxний барилдаанаа xийж өдөг шороодов.
Ингэснээр тэрээр “Аварга” цолтойгоор энxий барилдаанаа өвдөг шороодуулж эxэлсэн Ёкозүна нарын нэг болов.
Ташрамд дурдаxад одоогоос 30 жилийн өмнө буюу 1995 оны нэгдүгээр сарын Xацү башёд мэргэжлийн сүмо бөxийн 65 даxь “Иx аварга” Таканоxана Кожи аварга цолтойгоор анx барилдаж эxэлсэн бөгөөд тэрээр аварга цолтойгоор барилдсан эxний барилдаандаа өвдөг шороодж байсан түүxтэй.
Мөн түүнчлэн мэргэжлийн сүмогийн Xошорюү С.Бямбасүрэн аварга цолтойгоор барилдсан эxний барилдаандаа өвдөг шороодсон анxны Монгол “Ёкозүна” болов.
Түүний өмнөx иx аваргууд болоx Асашёрюү, Xакуxо, Xарумафүжи, Какүрюү, Тэрүнофүжи нар аварга цолтойгоор барилдсан эxний барилдаандаа өвдөг шороодож байгаагүй билээ.