
Монгол улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн нийт бүрэлдэхүүн ӨМӨЗОрны Хөх хотод нэгдсэн бэлтгэлд гарчээ.
Энэ бэлтгэл нь 2025 оны Ази тивийн АШТ-ий өмнөх бэлтгэл ажээ. Тус тэмцээн энэ сарын 25-наас 31-ний өдрүүдэд Йордан улсын Омман хотод болно. Манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн баг Аз тивийн АШТ-д өрсөлдөнө.
Тивийн АШТ гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэх хуваарьтай байна. Харин тус тэмцээн гуравдугаар сарын 25, 26-нд сонгомол бөхийн төрлөөр, 27, 28-нд эмэгтэй багийн төрлүүдээр үргэлжилнэ.
Өнгөрөгч хоёрдугаар сард чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэчлэгдсэн билээ. Монголын чөлөөт бөхийн холбооноос дасгалжуулагчийн багаа сонгон шалгаруулалтаар тодруулсан юм.
Дасгалжуулагчийн багийг танилцуулъя:
ҮШБ-ийн эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар:
ОУХМ Д.Гомбодорж
Дасгалжуулагчаар:
ОУХМ Ж.Чулуунбат ОУХМ, ОУ-ын шүүгч Г.Амархүү
Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар:
ОУХМ С.Сүхбаатар
Дасгалжуулагчаар: МУГТ Б.Одончимэг, ОУХМ Ө.Ууганбаяр нар тус тус сонгогдож ажиллаж байна.