
Аймгийн начин Ө.Шийрэв, Артист BLU нар Өрөг.мн сайтын сар шинийн тусгай нэвтрүүлэгт оролцлоо. Тэд дэггүй асуултууд асууж, биеэ, биенээ “ичээв”.
Ө.Шийрэв: Цагаан сард хэр их ач холбогдол өгдөг вэ. Битүүний өдөр гэртээ ямар ажлын мист дээр хуваарилагддаг вэ?
Миний хувьд гэрээ цэвэрлэх, хоол унданд тусладаг. Хоёрдугаар тогооч гэх юм уу.
Би ч битүүний өдөр барилдаан гээд бөхийн өргөөнд өнждөг. Цагаан сарын буузны ажилд оролцоогүй их удаж байгаа. Багадаа бол тоолдог ажилтай байсан.
Сүүлд нь гаргаж хөлдөөдөг ажилтай болсон доо.
-Ө.Шийрэв: Бөхийн өргөө орж бөх үзэж байсан уу. Таньдаг бөхчүүд бий юу?
-BLU: Би багадаа л бөхийн өргөө орж байсан байх. Таньдаг бөх байхгүй. Бөх сайн мэдэхгүй. Гэхдээ бөхчүүдийг их хүндэлдэг. Маш их бахархдаг.
-BLU: Бөхчүүдийг сайн иддэг гэдэг. Цагаан сараар өдөрт хамгийн ихдээ хэдэн бууз идэж байсан бэ?
-Ө.Шийрэв: Би нэг их иддэггүй ээ. Нэг дор 20 бууз иддэг байх. Өглөөнөөс орой хүртэл гэвэл арай өөр тоо гарна байх.
-BLU: Миний хувьд нэг дор таван бууз л иднэ. Түүнээс ихийг идэж чаддаггүй юм.
-Ө.Шийрэв: Түүхий өндөг залгивал хоолойнд сайн гэдэг. Хоолойгоо яаж ийм гоё байлгадаг вэ?
-BLU: Миний хувьд хүйтэн юм уухгүй, хүйтэн агаар амьсгалахгүй, хэт чанга орилохгүй гам маягийн юм барьдаг.
-BLU: Бөх болоогүй бол юу болох байсан бэ?
-Ө.Шийрэв: Өөр мэргэжлийн хүн болно гэж огт бодож байгаагүй юм байна. Багад маань “Энэ л бөх болно” гэж хүмүүс ярьдаг байсан. Хоёр талаасаа бөхийн удамтай болоод ч тэр юм уу багаасаа л бөх, бөх гэж хэлд орсон гэж хэлж болно. Тэр ч утгаараа бөх болъё гэж бодож, бэлтгэл сургуулилт хийж байсан даа.
-BLU: “Харж явдаг шүү” гэсэн чат охидоос их ирнэ биз?
-Ө.Шийрэв: Одоогоор бол ирээгүй л байна. /Инээв/
-Ө.Шийрэв: Зохиолын дуу, ардын бас сонсоно биз?
-BLU: Би багадаа хөдөө их явдаг байсан. Замаа зохиолын дуу их сонсоно. С.Жавхлан, Д.Намсрайноровын дуунуудыг байнга л сонсдог байсан.
Тэд нэвтрүүлгийн үеэр бидний зүгээс бэлтгэсэн хөгжилтэй сонжоонд хариулсан юм. Мөн Аймгийн начин Ө.Шийрэв бөхчүүдийг ямар цолтойг вэ гэдгийг малгайгаар нь хэрхэн таньж болохыг тайлбарлаж өгөв.
Нэвтрүүлгийн төгсгөлд тэд мөн цагаан сарын баяртай холбогдуулан уриалга дэвшүүлсэн юм.
BLU: Хүмүүс цагаан сараар ахмадууддаа түрүүлж золгодог ч гэсэн миний хувьд эрдэмтэй хүн дээрээ очиж золговол зөв санагддаг. Бас хэлмээр байгаа зүйл нь хүүхдүүдтэй золгохдоо нус, шүлсээ нааж битгий үнсээрэй. Зүгээр сайхан духан дээр нь юм уу, хацар дээр нь үнэрлээд орхиход хангалттай.
Ө.Шийрэв: Сүүлийн үед залуучууд цагаан сар дэмий баяр, зарлага ихтэй гэдэг болоод буй. Монгол өв соёлоо тээж яваа хүний хувьд хамаатан садан, ойр дотны хүмүүстээ очиж, мэнд мэдэх нь зөв гэж боддог.