
Өнгөрсөн лхагва гарагт Оскарын хоёр удаагийн шагналт Америкийн алдарт жүжигчин Жин Хакмэн, гэргий Бэтси Аракава болон нохойныхоо хамтаар Нью Мексико дэх гэрээсээ нас барсан байдалтай олджээ.
95 настай Ж. Хэкманы цогцос гал тогооны өрөөтэй залгаа өрөөнөөс харин түүний гэргий 65 настай төгөлдөр хуурч Бэтси Аракавагийн цогцос угаалгын өрөөнөөс олдсон байна. Цагдаагийн газраас мэдээлсэнээр цогцоснуудад ямар нэг ил гэмтэл, шарх байгаагүй байна.
Түүнээс гадна Ж. Хэкманы гурван нохойны нэгийнх нь цогцос гэргий Бэтси Аракавагийн цогцос байсан угаалгын өрөөний шүүгээнээс олдсон аж.
Үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч мөрдөгчид цогцоснууд дээр үүссэн хүүрийн толбо зэргээс Ж. Хэкман, гэргийн хамт нас бараад багагүй хугацаа өнгөрсөн гэж үзсэн байна. Хэргийн газарт ажилласан гал сөнөөгчдийн хийсэн шалгалтаар угаарын хий алдагдаж, ялгарсан гэх шинж тэмдэг илрээгүй ба гэрийнх нь хаалга нь онгорхой байсан аж.
Хууль сахиулагчид Ж. Хэкман гэргийн хамт гадны нөлөөнөөс болж амиа алдсан байж болзошгүй гэж үзэн мөрдлөг шалгалтаа явуулж байна.
Эx Сурвалж: Apnews.com